Монгол хэл

2014-05-20

өГЛӨӨНИЙ МОНГОЛ. ШҮЛЭГ

Манхан уулсын оройд нар тусахаас өмнө адуундаа мордохдоо Мандаж байгаа наран зүг морьтойгоо давхиж зүгээн гаргадаг өглөөний монгол би Малын мөртэй өглөөний талд нар тусаагүй байхад Малгайныхаа сорон дээр нар тусахыг үздэг эртэч монгол би Би тив алгассан нарны алтан цацрагаас өрсөж тэнгэрт нар шиг мандсан өглөөний монгол хүн Би тэнгэр газар хоёрын хооронд өчнөөн жил амьдрахдаа өглөөний нарнаас өрсөж өнө ирээдүйдээ яарсан эртэч монгол би Нарийн сультай өвс шүүдрээ гөвөөгүй байхад гаталж өнгөрөхдөө Нарнаас өрсөж ирээдүйрүүгээ морьтойгоо давхисан өглөөний монгол би Нас насандаа нарнаас өрсөж мандсан Надаас түрүүлж нар манддаггүй эртэч монгол би Би өнө ирээдүйг нь үр хойчдоо үлдээж өтөлтлөө өглөөний нарнаас өрсөж босох эртэч монгол би Би өвөг дээдсээсээ уламжлагдаж үлдсэн өчнөөн жилийн өглөөний нарыг угтаж тосох ийм л заншилтай эртэч монгол би Үүлэн тэнгэрээс сар буугаагүй байхад уяан дээрээсээ мордож Үүр хаяарсан тэнгэрийн доор нар мандахыг үздэг өглөөний монгол би Өглөөний нар надаас хэзээ хойно мандахдаа Үргэлж надад атаархдаг дэндүү эртэч монгол би Би тив алгассан нарны алтан цацрагаас өрсөж тэнгэрт нар шиг мандсан өглөөний монгол хүн Би тэнгэр газар хоёрын хооронд өчнөөн жил амьдрахдаа өглөөний нарнаас өрсөж өнө ирээдүйдээ яарсан эртэч монгол би Тэнгэрийн хаяаруу өглөө эрт морьтойгоо давхихад минь Тэртээгээс нар мандаж намайг хардаг өглөөний монгол би Тэнүүн талын өглөөний шүүдэр морины сагаг норгохдоо Тэндээс нар мандана гэж надтай хамт хүлээдэг эртэч монгол би Би өнө ирээдүйг нь үр хойчдоо үлдээж өтөлтлөө өглөөний нарнаас өрсөж босох эртэч монгол би Би өвөг дээдсээсээ уламжлагдаж үлдсэн өчнөөн жилийн өглөөний нарыг угтаж тосох ийм л заншилтай эртэч монгол би Т
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 508 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Тоолуур

Миний блогийн 14726 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 4 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant
idiomatic-dormant