Монгол хэл

2014-05-22

эссэ хэрхэн бичих вэ / заавар, зөвлөгөө/

Эссэ хэрхэн бичих вэ? Эссэ нь хувь хүний өөрийнхөө үзэл баримтлал, бодлыг баталгаа нотолгоотойгоор илэрхийлэх зохион бичлэгийн нэг төрөл юм. Сургалт болон судалгааны ажлын явцад суралцагч болон судлаач өөрийн ажигласан...

болоод уншиж судалсан зүйл дээрээ тулгуурлан тодорхой сэдэв, асуудлаа өөрийнхөө ойлголт, эргэцүүлэл итгэл үнэмшил /мэдлэг/-ээ илэрхийлж болно.

 

Эссэ бичих нь зөвхөн өөрийн бодлыг илэрхийлэх бус бусдын бичсэн, бүтээсэн зүйлс, бодит байдлыг судлаж, түүнд үнэлгээ дүгнэлт өгч, батлаж нотлох, судалгааны ажлын арга барилд суралцах ач ходбогдолтой, ер нь тийм ч зориулалттай байдаг. Иймд эссэ бичихэд доорх шаардлага тавигддаг. Үүнд:

 

1.    Уншиж судалсан, ажиглаж туршсан зүйл дээрээ тулгуурлах

 

2.    Тодорхой сэдэв, асуудлыг хөндөхөд зориулагдсан байх

 

3.    Өөрийн үнэлгээ, санаа бодлыг тодорхой илэрхийлэх

 

4.    Тогтоосон хэмжээнд багтсан байх

 

5.    Баталгаа, нотолгоо болох баримт, ишлэлийг авсан байх

 

6.    Бүтэц нь дараах шаардлагыг хангасан байх

 

•    Эхэнд нь энэ сэдэв, асуудлыг сонгох болсон шалтгаан

 

•    Дараа нь ямар ямар зүйлийг уншиж судалсан болоод ашиглаж туршсанаа товч тодорхойлох

 

•    Ишлэл, зүүлт бичлэгийг зохиох журмаар хийсэн байх

 

•    Жижиг дэд гарчиг, бүтцийг тодорхой гаргасан

 

•    Дүгнэлт, саналаа тодорхой илэрхийлэх

 

•    Ашигласан болоод холбогдох ном зохиол, бусад материалын жагсаалтыг тус тусад нь хийсэн байх

 

Анхаарах зарим зүйлс:

 

•    Өөрийн санаа, үзэл бодлыг шууд хүүрнэн өгүүлэхээс зайлсхийх

 

•    Хэвлэл, ном зохиолоос бусдын бүтээлийг товчлон хуулахаас болгоомжлох

 

•    Хэтэрхий өргөн юм уу олон санааг багтаахаас зайлсхийх

 

•    Бусдын санааг давтан үзүүлэх, нуршихаас зайлсхийх

 

•    Эхлэл, үндсэн хэсэг, төгсгөл нь тодорхой байх

 

•    Эссэ нь найруулан бичлэг биш, тайлан биш, бүтээлч сэтгэлээ, танин мэдэх ажлын тань үр дүн гэдгийг анхаарах

 

Эссэг үнэлэхэд:

 

•    Сонгосон сэдэв асуудалдаа хэр зэрэг гүнзгий орсон

 

•    Холбогдох материалыг хэр зэрэг онож судалсан

 

•    Өөрийн үнэлгээ дүгнэлтийг хэр зэрэг бодитой, тодорхой гаргасан

 

•    Баталгаа нотолгоог хэр зэрэг оновчтой хийсэн

 

•    Ишлэл  зүүлтийг хэр зэрэг соёлтой зөв хийсэн

 

•    Бусдад тавьсан шаардлагуудыг хэр хангасан зэргийг тооцож үзсэн

 

Зөвлөх нь:

 

•    Сэдэв том байх шаардлагагүй.Сонирхолтой, чухал, жижиг байх тусмаа сайн байдаг.

 

•    Ашиглах материалаа оновчтой сонгож анхааралтай судлаж, хэрэгтэй чухал зүйлсээ тодорхой, зөв тэмдэглэж авах шаардлагатай. /Ишлэл, зүүлт хийхэд бэлэн байдлаар/

 

•    Судалсан материалаа эргэж үзэж, системчилж, өөрийн гэсэн байр сууринаас үнэлж дүгнэх хэрэгтэй. Эссэнийхээ нэр, бүтэцийн төлөвлөгөөг гаргаж, багш, нөхөдтэйгээ зөвлөлдөж, санал бодлоо урьдчилан солилцсоны дараа эссэний дэлгэрэнгүй төлөвлөгөөг гаргавал ашигтай. Тогтсон хэмжээнд багтааж санаагаа оновчтой илэрхийлэхийг хичээх хэрэгтэй. Ашигласан материалд зөвхөн уг эссэнд хамрагдсан бүтээлүүд орно.

 

•    Холбогдох материалд уг сэдэвтэй холбоотэй дэлгэрүүлэн уншиж ашиглах боломжтой бүтээлийг хамруулна.

 

•    Ишлэл, зүүлт хийсэн байдал болон ашигласан ба холбогдох материалын жагсаалт нь суралцагч /судлаач/-ийн судалгааны ажлын арга техник эзэмшилтийн түвшинг илэрхийлдэг гэдгийг анхаарах нь чухал.

 

Ийнхүү эссэ бичих нь эрдэм шинжилгээний өгүүлэл бичихийн том бэлтгэл болдог.

 

ЭССЭНИЙ БҮТЭЦ

 

1.  Сэдэв                                                                                                                                            Эссэ болгон бодит буюу ил эсвэл битүү буюу далд байгаа ч гэсэн бодит оршин буй асуудлыг, мөн учирч болзошгүй асуудлыг хөндсөн байна. Эссэний тань үг, өгүүлбэр бүр тухайн сэдэв рүүгээ чиглэсэн байх ёстой.

 

2.  Удиртгал

 

Удиртгал хэсэгтээ, уг эссэд юуны тухай өгүүлж буйг бичнэ.

 

•    Дэвшүүлж буй асуудлаа юу гэж олйгож буйгаа тайлбарлана.

 

•    Өөрийн шинээр гаргаж  ирж буй үр дүнг тогтооно.

 

•    Үр дүн тус бүрийн гол санааг товчхон гаргана.

 

Удиртгал хэсгийн нийт урт нь 1/10 байхад тохиромжтой.

 

3.  Баталгаа гаргах

 

Эхний хэсэг:

 

•    Энэ хэсэг нь удиртгал хэсэг рүү хандсан байдалтай байна.

 

•    Эхний өгүүлсэр нь энэ хэсгийн гол санааг өгүүлсэн байна.

 

•    Бусад өгүүлбэрүүд нь уг хэсгийг хөгжүүлсэн, дэлгэрүүлсэн байх бөгөөд хамаарал бүхий жишээ, баталгаа, ишлэл, бусад бүрэлдэхүүн хэсгүүдйг багтаана.

 

•    Дараагийн хэсэг рүү чиглэсэн өгүүлбэр байна.

 

Дараа дараагийн хэсгүүд:

 

•    Эхний өгүүлбэр нь өмнөх хэсэгтэй холбогдсон байдалтай байна.

 

•    Хэсгийн гол санааг гаргаж өгнө.

 

•    Бусад өгүүлбэр нь гол санааг дэмжсэн байна.

 

4.    Дүгнэлт

 

Дүгнэлт ямар нэгэн шинэ материал агуулахгүй.

 

•    Өөрийн баталгаа, гаргасан гол зүйлүүдийг дүгнэнэ.

 

•    Ерөнхий дүнэлтийг тэмдэглэнэ.

 

•    Яагаад энэ дүгнэлт чухал болохыг тодорхой гаргана.

 

•    Сүүлийн хэсгийн өгүүлбэр тань өөрийн баталгааг маш товч сэдэвтэйгээр холбож дүгнэнэ.

 

5.    Ном зүй ба эх сурвалжийн жагсаалт

 

Өөрийн эссэндээ ашигласан бүх ном, өгүүлэл, бусад материалыг жагсаан бичнэ. Ном зүйд эссэдээ шууд ашиглаагүй боловч түүнтэй холбогдуулан ашигласан, ном зүй тухайн сэдвийн хүрээнд мэдлэгээ тэлэхийн тулд уншсан ном, материал орно.

 

Ном зүйг бичихдээ зохиогчийн нэрийн үсгийн дэс дарааллыг баримталдаг.

 

Жишээ нь: Алдар.Г

 

Алтан.Б гэх мэт

 

Дараа нь ном, өгүүллийн нэрийг хэвлэсэн он, хотын нэрийн хамт бичдэгийг сана. Гэхдээ зарим чухал голлох ном, хуулийг эхэнд нь бичих тал бий. Жишээ нь: Монгол улсын “Үндсэн хууль” гэх мэт.

 

Дээрх бүтэц нь ерөнхий бөгөөд ганц эссэ ч биш бусад академик бичиглэлд ч хэрэглэж болно. Эссэний өөр бүтцүүд ч байж болно.

 

ЭССЭ БИЧИХ АРГАЧЛАЛ

 

Боловсролын стандартанд хүнийг уншуулж, бичүүлж сургахаасаа илүү тэр хүн хэрхэн бүтээлчээр сэтгэн уншиж, бичиж байна гэдэг нь хамгийн чухал. Үүгээрээ албан ёсны сургалт нь ямар нэг дамжаанаас ялгагдах ёстой. Бид багаасаа зохион бичлэг хийдэг байсан ч түүнд бүтээлч сэтгэлгээ гэдэг зүйл  байддаггүй, ихэнхдээ “амьгүй зохион бичлэг” болж, бид ч түүнийгээ яаж бичсэнээ дор нь мартчихдаг байсан.  Эссэ бичх нь хялбархан зүйл юм. Учир нь:

 

•    Курсын ажлыг бодвол цөөн жишээ, багахан баталгаа хэрэгтэй.

 

•    Бага бичиглэл хийнэ.

 

•    Бичигдвэл зохих зарим нэг санаануудыг орхиж болно.

 

•    Ном зүй болон иш татсан эх сурвалжуудыг бичихгүй байж болно.

 

•    Бага зэргийн дүрмийн болон бичиглэлийн алдаа, татлан бичсэн гар бичиглэл (уншигдахаар бол) зэрэг нь ач холбогдол багатай.

 

Эссэ нь шинжлэх ухааны судалгааны нэгэн хэлбэр мөн бөгөөд АНУ төвтэй “RWCT”-ын төслийнхөн эссэний ерөнхий шаардлага, нөхцөлийг тодорхойлон гаргасан нь дэлхийн стандарт болж байна. Эссэ нь бичэгдэж буй зориулалтаараа олон янз байдаг ч энгийн болон учир зүйн үндэслэлтэй эссэ гэж 2 хуваагдана.

 

1.    Энгийн эссэ:

 

Ийм эссэг энгийнээр буюу RAFT хэмээх аргаар бичдэг. Roles-Дүрүүд, Audiences-Сонсогчид, Erom-Бичих хэлбэр, Topic-Сэдэв.

 

Хамгийн түрүүнд энэ эссэг ямар зорилгоор бичихээ сайн тодорхойлоод энэ зорилгийг тань энэ сэдэвтэй хамгийн ойр байж болох ямар зүйл эхлүүлж болохыг олох хэрэгтэй. Тэр зүйл нь таны төсөөллөөр хэн ч, бас юу ч байж болно. Дараа нь та эссэгээ хэнд хандах юм бол илүү сайн ойлгож, таны ажил үр дүнд хүрэх вэ? Гэдгийг олон хэрэгтэй. Ийм хэлбэрээр та эссэгээ эхлүүлбэл таны ажил цэгцтэй, тодорхой, олон зүйл рүү туйлшрахаас зайлсхийж, эссэнд тавигдах хамгийн анхны шаардлагыг тавих болно.

 

Эссэ бичихэд догол мөрүүд богино байдаг ба догол мөр тус бүр тодорхой утга санааг илэрхийлнэ.

 

-Удиртгал:

 

1)    Эхлээд уг эссэг ямар учир шалтгааны улмаас бичиж буйгаа дүгнэнэ. Эссэ гэдэг бол уран зохиолын ном биш учир эссэний төгсгөлийн хэсэг хүртэл уншигчдынг залхаах хэрэггүй.

 

2)    Дараа нь өөрийн эссэд орж буй түлхүүр үгнүүд чухам ямар утга илэрхийлж буйг тайлбарлах хэрэгтэй. Ингэснээр таны эссэний утга санаа бүрэн ойлгогдох бөгөөд шүүмжлэлд өртөхөөс зайлсхийж чадна.

 

3)    Тэгээд эссэний ерөнхий бичигдэх дарааллыг товчхон толилуулна.

 

Шүүмжлэлт хэсэг:

 

Эссэний үндсэн хэсгийг хэрхэн бичих вэ?

 

Өөрийн бичиж буй сэдэвтэй  холбоотой онол, үзэл бодлыг бичих хэрэггүй. Бичихдээ  утга агуулгаар нь бүлэглэх хэрэгтэй бөгөөд ингэхэд таны хувьд санаа бодол нийлэхгүй зүйл байвал тодорхой болно. Үзэл бодол нийлэхгүй байгаа зүйлийнхээ утга санааг юу гэж ойлгож буйг бичнэ. Өөрийн тань үзэл бодол чухам юу нь нийцэхгүй байгааг тоочин дэлгэрэнгүй бичнэ. Жишээ нь Энэ судалаачийн үзэл бодол миний хувьд нийцэхгүй байна. Уг судлаачийн бичсэнийг би ингэж ойлгож байна. Үүнийг нь задлан авч үзвэл 1-рт …гэсэн утга агуулж байна. Дээрх зүйлүүдээс ямар үр дүн гарч болохыг таамгалсанаа цөөн үгээр тодорхой илэрхийлнэ. Ийм учраас миний хувьд санал нийлэхгүй байна . Миний бодлоор ийм байх ёстой.

 

Судалгааны хэсэг:

 

Энэ хэсгийг хэд хэдэн хэсэгт хувааж, маш тодорхой хийх хэрэгтэй. Үүнийг хийх хэд хэдэн арга зам байдаг. Жишээ нь: Цаг хугацааны хувьд хувааж үзэх буюу өөр өөр хугацааны турш ямар байснаар авч үзэх. Мөн үйл ажиллагааны хувьд авч үзэж болно.

 

Дүгнэлт:

 

1)    Дүгнэлтэнд өөрийн гаргаж ирсэн баталгаануудыг дүгнэж бичнэ. Энэ нь таны дэвшүүлж буй асуудалтай холбоотой байна.

 

2)    Өөрийн тань дэвшүүлж буй санаа, баталгаа бусад зүйлтэй хэрхэн таарч буйг бичнэ.

 

3)    Дүгнэлтийн төгсгөлд нь хийсэн дүгнэлт тань ирээдүйн асуудлыг хөндсөн байх нь үнэлэмжийг дээшлүүлнэ.

 

Ном зүй:

 

Ном зүйг бичихдээ аргачлалын дагуу хийх хэрэгтэй бөгөөд аль болох олон тооны ном материал ашиглах нь таны эссэний үнэлэмжийг дээшлүүлнэ. Огт ашиглаагүй материалаа бичиж болохгүй.

 

2.    Учир зүйн үндэслэлтэй эссэ

 

Учир зүйн талаар сайтар үндэслэсэн эссэг аль нэг үзэл бодол буюу саналын үнэн зөв гэдэгт уншигчийг итгүүлж үнэмшүүлэхийн тулд бичдэг. Ийм бүх эссэ итгүүлж үнэмшүүлэх нарийн тодорхолсон үндэс учирлал, хүчтэй нотолгоо болон аливаа шүүмжийг няцаасан бүрдэлтэй байх ёстой. Ийм хүчтэй нотолгоо, шүүмж, эерэг ба сөрөг няцаалтыг өөртөө багтаасан байдаг учраас шинжлэх ухааны ямар ч салбарт энэ хэлбэрийн эссэг бичиж болно. Үндэслэл сайтай эссэ бичихэд ерөнхийдөө ямар ч эссэ бичих баримтлалаас гадна үнэхээр итгэл үнэмшилтэй сайн эссэ болгохын тулд хэдэн онцгой шаардлагыг хангасан байх учиртай.

 

Анхны алхам: үндэс учирлалыг тодорхойлох

 

Маргаантай сэдэв бүхэн 2 талтай байдаг. Зохиогч өөрийн үндэслэлийг тодорхой бөгөөд товч хэллэгээр гаргаж, тэр нь бүх эссэний турш хяналтын гол санаа байх учиртай. Эссэд гарах бүх санаа нь тэрхүү гол санаатай холбогдож байх ёстой юм. Үндэслэлтэй эссэ нь ердөө л нэг асуудлыг хоёр талаас нь авч үзэхээс илүү өргөн том байна. Сөрөг үндэслэлийг дурьдаж байгаа нь уншигчид яг энэ талаар зохиогч юу бодож байгааг ойлгож, итгэл үнэмшилтэй болох боломж олгоно. Зохиогч эхлээд бичих зүйлээ яг нарийн тодорхойлж , түүнд холбогдох бүх нотолгоог олж авсны дараа тэдгээрээр дамжуулан тодорхой санал бодлыг гаргасан асуудлын аль нэг талыг дэмжих бөгөөд ямар байр суурийг зохиогч дэмжиж байгаа тухай уншигчид эргэзээ төрүүлэхгүй байвал зохино.

 

Хоёр дахь алхам: Нотолгоог цуглуулах

 

Үндэслэлийг батлах хүчтэй нотолгоо заавал байх хэрэгтэй. Итгэл үнэмшил төрүүлэхүйц эссэ бичдэг сайн зохиогчид янз бүрийн эх сурвалжаас төрөл бүрийн мэдээлэл цуглуулж чадсан байдаг. Тухайн салбарын хүндтэй хүмүүсийн санал, статистикийн өгөгдөхүүн хувийн туршлага болон судлагаа шинжилгээний боловсруулсан материал зэрэг нь зохиогчийн байр суурийг дэмжиж өгөх нотолгоо болдог. Эдгээрийг хютнууд ч үндэслэлтэй эссэ бичихдээ ашиглаж  болох билээ. Харин нотолгоо нь найдвартай, зохистой, шинэ бөгөөд авсан эх сурвалжийг заасан байх ёстой. Энэ юу гэсэн үг вэ гэвэл ашиглаж байгаа нотолгооны эх сурвалж бүхэн бат найдвартай байх ёстой. Ингэхийн тулд нотолгоо өөрийнхөө ажилд зааж өгсөн эх сурвалж болгон нэгэнт хэвлэгдээд олонд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлээс авах ёстой. Найдваргүй эх сурвалжид нийтлэгдсэн юмуу, эсвэл таны ажлыг уншиж буй хүн уг нотолгоог бие даан шалгаж үзэх аргагүй байгаа бол нотолгоо тань сэжигтэй байх болно.

 

Сайн зохиогч нь мэдээллийнхээ ажигласан бүх эх сурвалжийг заахаар барахгүй сонин, сэтгүүл ба интэрнэтээс авсан материал нь буруу таамагласан байж болохыг мэддэг байх ёстой.  Тийм учраас электрон эх сурвалжаас авч байгаа мэдээллийг үнэлж сурах хэрэгтэй болно. Сонин, сэтгүүлийн өгүүлэл нь хэвлэгдэхээсээ өмнө олон дахин үнлэгдэж , редакторлагдах зэргээр засварлагдсан байна. Эргэлзээтэй мэдээлэл ашиглах нь уншигчдын итгэл алдахад хүргэдэг бол олон янзын найдвартай эх сурвалж нь зохиогчийг өргөж өгдөг байна.

 

Мэдээллийн эх сурвалж зүй зохистой байх ёстой. Өөрөөр хэлбэл, тэр нь дэвшүүлж буй асуудалтай ямар нэгэн байдлаар холбоотой байх учиртай. Жишээ нь Ус судлаач хүн усны бохирдолтонд тодорхой дүгнэлт өгч чадах боловч хөрсний бохирдолтонд бодитой үнэн зөв дүгнэлт өгч чадахгүй. Аятайхан харагдуулаын тулд зохисгүй ишлэл авснаар бичигч маань өөрийн эссэний чанарыг муутган ердөө л зандалж орхих болно. Судалгааны талаарх хамгийн шинэ мэдээллийг эрэх хэрэгтэй. Зохиогч тухайн бичиж буй асуудлыг сайтар мэдэж байх ёстой. Улс төрчид байр суурийг өөрчилж болно, статистикийн шинэ өгөгдөхүүн хэтийн төлөвийг өөрөөр харагдуулж болно. Шинэ судалгаа нь үндэслэлийг батлах өөр баталгаа ч болж болох юм. Интернетэд хандах нь шинэ стастик өгөгдөхүүн олж авах сайн арга төдийгүй хүмүүс өөрийг чинь санаачлагатай хүн гэж үнэлэх нэг шижим болж мэднэ.

 

Тэгээд ч үндэслэгээтэй эссэ бичиж буй хүн уг сэдвээ гаргахын тулд урьдчилсан ямар судалгаа явуулах хэрэгтэйг мэдэх ёстой. Урьдчилсан мэдээлэл нь уг явдал сүүлийн хэдэн жил хэрхэн хөгжиж ирснийг харуулж болох бөгөөд дараа нь статистик материалдаа дүгнэлт хийх гэх мэтээр үргэлжилж болно. Таны ажилдаа ашигласан мэдээллийн бүх эх сурвалж нь нийтээр хүлээн зөвшөөрсөн стандартад тохирох ишлэлтэй байх ёстой. Энэ нь хэдэн янз байдаг:

 

1)    Ишлэл гэдэг бол анхдагч зохиогчийн үгний хэсэг мөн тэр нь хаанаас авч хэрэглэсэн эх сурвалжийг нь заасан тэмдэглэлтэй байх ёстой.

 

2)    Санааг нь өөрчлөн хэлэх гэдэг нь тодорхой зохиогчийн санааг өөрийн үгээр илэрхийлэн дамжуулахыг хэлнэ. Ийм тохиолдолд үзэл санааг хадгалан үлдээгээд түүнийг өөрийн үгээр илэрхийлж нотолгоондоо ашиглана гэсэн үг. Өөр зохиогчийн үзэл санааг өөрчлөн илэрхийлсэн бүх тохиолдолд бас ишлэл байх ёстой.

 

3)    Санааг нь болон үг хэллэгийг нь авч ашиглаж байгаа сэдвийнхээ анхны утга агуулгаас гадуур ба санааг өөрчлөн илэрхийлж болохгүй. Тэгвэл та эх сурвалжаа буруу ашигласан хэрэг болно.

 

4)    Хэрэв тухайн санаа чинь нийтээр хүлээн зөвшөөрсөн баримт, мэдээлэл биш бол түүнийг өөрөө гаргаж байгаа гэдгээ ямагт цохож зааж байвал зохионо.

 

Нотлох баримт цуглуулж байх үедээ л мэдээллийн бүх сурвалжийн тухай тодорхой тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Түүн дээрээ үндэслэн бичсэн зүйлдээ бүх мэдээллийн эх сурвалжийг заасан эсэхээ хянаж үз. Хүний бичсэн зүйлийг хуулбарлахаас ямагт зайлсхий.

 

Гурав дахь алхам: Сөрөг саналыг няцаах

 

Үндэслэлтэй эссэ бичиж буй зохиогчид санаагаа улам итгэл үнэмшилтэй болгохын тулд зөвхөн өөрийн зөв гэдгийг нотлоод зогсохгүй бас өөрийнх нь сайр суурийг шүүмжлэгчдийг няцааж өгдөг байна. Үндэслэгээгээ боловсруулж байх үедээ зохиогч эсрэг саналыг мөн л авч байр суурийн талаар эргэлзсэнээр та өөрийн үндэслэлийг үнэн зөв болгох баталгаагаа бэхжүүлж байгаа хэрэг. Үүнийг хэд хэдэн аргыг хийж болно.

 

•    Шүүмжлэгчээс иш татаж аваад дараа нь түүний санааг мэдээллийн өөр эх сурвалж болон статистикийн өөр баримтыг ашиглах замаар няцааж болно.

 

•    Шүүмжлэгчийн нотолгоог өөрийн хувийн туршлагаас жишээ татан няцааж болно.

 

•    Нийтийн мэдэх баримт материалыг шүүмжлэгч тайлбарлаж байгаа байдлыг нь дайран буруутгаж болно.

 

Үндэслэлтэй эссэ бичигч нар өгүүллийнхээ төгсгөлд шүүмжлэгчийн нотолгоо баримтыг даруй буруутгаснаар алдах тал ажиглагддаг. Ийм зүйл нотолгооны бүр эхэн үед хийгдэх ёстой. Таны өөрийн байр суурийн талаар уншигчдад ямар нэг эргэлзээ төрүүлэхгүйн тулд хамгийн хүчтэй баталгаа, сайн баримтын төгсгөлд нь оруулж өгвөл зүйтэй.

 

Дөрөв дэх алхам: Эссэгээ төлөвлөх

 

Үндэслэлтэй эссэ бичихийн тулд гол санааг багтаасан төлөвлөгөө зохиохоос эхлэх нь зөв юм. Ер нь бүх эссэ сонирхолтой баримт дурьдах, өдөөн сөргөсөн мэдэгдэл хийх, эсвэл бүр сөрөг үндэслэл гаргаж харуулах зэргээр хүний анхаарал татаж эхлэх ёстой. Үндэслэлтэй эссэг хоёр бүтэцээр бичиж болно. Үүнд:

 

Эхний арга:

 

•    Оршил

 

•    Гол сэдэв /санаа/

 

•    Ерөнхий мэдээлэл /хэрэв хэрэгтэй бол/

 

•    Таны бүх үндэслэгээ, зайлшгүй баталгааныхаа хамт

 

•    Сөрөг байр суурийг няцаах

 

•    Хамгийн хүчтэй талыг дурьдаж өгөх

 

•    Байр сууриа сайтар баталж өгөн төгсгөх

 

Хоёр дахь арга:

 

•    Оршил

 

•    Гол сэдэв /санаа/

 

•    Ерөнхий мэдээлэл /хэрэв хэрэгтэй бол/

 

•    Сөрөг шүүмжлэлийн анхны үндэслэлийг дурьдаж зөвшөөрөх, эсвэл няцаах

 

•    Сөрөг шүүмжлэлийн анхны үндэслэлийг дурьдаж зөвшөөрөх, эсвэл няцаах

 

•    Сөрөг шүүмжлэлийнхээ үндэслэлийг дэс дараалан үргэлжлэн наяаах

 

•    Байр сууриа сайтар баталж өгөн төгсгөх

 

Хоёр дахь арга нь нийлээд урт эссэ бичихэд илүү үр ашигтай. Харин нэгдэх арга нь богино хэмжээний эссэ бичихэд тустай бөгөөд нотолгоо бага хэрэглэх тул уншигч нь үндэслэгээнээс няцаалт руу чиглэсэн таны сэтгэлгээний явцыг дагахдаа төөрч будилах нь бага байдаг. Энэ хоёрын аль алинд нь эсрэг талын үндэслэгээнд няцаалт хийх бол нэлээд эхэн үед хэрэглэж, харин өөрийн хамгийн хүчтэй баталгаа төгсгөл хэсэгт гаргах ёстой.

 

Тав дахь алхам: Хэв маягийг сонгох

 

Таны бичих эссэний хэв маяг ба өнгө аяс ямар байх нь уг өгүүллийг зориулсан уншигчдаас шалтгаална. Үндэслэлтэй эссэ бичиж буй зохиогчдыг ихэнх нь уг өгүүллийн сэвлийн талаар нэлээд сайн төлөөлөлтэй сэхээтэн хүмүүст зориулж бичдэг болохоор оюутнууд тухайн хичээлийн сэдвээр багш нарт зориулж бичиж болох юм. Тийм ч учраас эссэний өнгө аяс тэднийг үл хайхарсан, эсвэл доромжилсон байж болохгүй. Уншигчид болон шүүсжлэгчид хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.

 

Эссэ нь сайн уншигдахуйц байх ёстой. Ойлгоход хэтэрхий хүнд юмуу эсвэл хэт энгийн хэллэг хэрэглэх нь таны байр суурийг батлахад тус болохгүй юм. Эссэнд хэрэглэж байгаа хэл нь тод томруун, шууд чиглэгдсэн, ойлгомжтой бөгөөд хүмүүсийн арьс өнгөний болон хүйсийн ялгаа зэрэг хувийн чанарын талаар ямар нэг атгаг санаагүй байвал зохино.

 

Судалгаа шинжилгээний эссэний ихэнхийг “Би” гэдэг төлөөний үгийг хамгийн бага ашиглан албан хэлбэрээр бичдэг. Гэхдээ унших хүмүүс чинь юу хүлээж байгааг сайн мэдвэл зохино. Тодорхой хэсэг хүмүүст зориулан бичиж байгаа бол албархаг өнгө аясыг бага хэрэглэн өөрийн санааг гаргаж болох юм.

 

Зургаа дугаар алхам: Шалгах, дахин шалгах

 

Эссэнийхээ нооргийг бичсэний дараа шалгах зүйлүүдийг дараах жагсаалтын дагуу хянах үзэж, алдаа мадгийг нь засах хэрэгтэй. Үндэслэлтэй эссэг шалгах дараалал:

 

1.    Өөрийн үндэслэгээг тодорхойлж чадсан эсэх?

 

2.    Энэ сэдвийн талаар нарийн тодорхой саналтай болж чадсан эсэх?

 

3.    Гол санаа нь тодорхой болж чадсан эсэх? Түүнийг яаж дэмжиж өгөх ёстой вэ?

 

4.    Эссэг нэг бүхэл зүйл болгож чадсан эсэх? Бүх хэсгүүд гол санаатайгаа холбогдсон эсэх?

 

5.    Үндэслэлд төөрөлдсөн зүйл байгаа эсэх?

 

6.    Үг хэллэгийн сонголт зөв, өнгө аяс нь зохистой байгаа эсэх?

 

7.    Өгүүлбэрийн бүтэц болон үгийн холболт өөрчлөлттэй эсэх?

 

8.    Эссэг маш хатуу дүгнэлтээр төгсгөж чадсан эсэх

 

9.    Миний эссэний эхний хэсэг уншигчдын анхаарлыг татаж чадаж байгаа эсэх?

 

10.    Зөв бичлэгийн дүрэм, үг хэллэгийг зөв хэрэглэсэн эсэх?

 

11.    Мэдээллийнхээ эх сурвалжаас журам горимын дагуу ишлэл авч чадсан эсэх?

 

12.    Өгүүлбэрүүдэд тодотгох тэмдэглэгээг зөв хийсэн эсэх?

 

Хоосон зай үлдвэл яах вэ?

 

•    Хоосон зайг дүүргэх гэж битгий зүдэр. Зай үлдээ. Дараа нь уг бичих ёстой зүйлээ санахаараа нөхөж болно.

 

•    Магадгүй та сэтгэл түгшсэн байж болзошгүй. Түр амсхий.

 

•    Бич. Нөөц цаасан дээрээ сэдэвтэй холбоотой үгнүүдийг тэмдэглэ. Энэ нь эссэ бичиж байх тухайн агшинд уг зүйлээ түргэн санахад тусална.

 

•    Сэдэвтэй холбоотой хэн, хэзээ, юу, яаж гэх мэт асуултуудыг тухайн сэдвийн талаарх бүх зүйлээ санатал өөрөөсөө асуу.


. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 9579 удаа

Сэтгэгдлүүд

2019-02-01 -

Бичсэн: зочин (зочин)
гоё шүү
. Шууд холбоос

2019-02-01 -

Бичсэн: зочин (зочин)
үнэхээр их хэрэг боллоо маш их баярлалаа
. Шууд холбоос

2015-05-20 -

Бичсэн: Зочин
өбаба
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Тоолуур

Миний блогийн 52370 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 1 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн